Мэдээж хэрэг хүмүүстэй ийм маягаар харьцаж сурсан хүний амьдралыг ажиглах нь өөртөө энэ чанарыг хөгжүүлэхэд хангалтгүй. Гэхдээ ийм хүнтэй харьцах нь өөрөө өөрөөсөө: «Би хэн бэ?» гэж асуух, амьдрал ба тойрон хүрээлж буй хүмүүст хандах хандлагаа дүгнэхэд хүргэдэг түлхэц болж өгдөг. Тэр нь хүмүүсийг бүхий л муу дадлаасаа салж аз жаргалтай байхыг сургаж, гүн ухааны хүнд асуултуудыг ойлгоход хялбар, хүртээлтэй хэлээр тайлбарладаг юм. Өөрийн амьдрал болон хүмүүст хандах хандлага, амьдрах хүсэл эрмэлзэл, хүмүүст өөрийн амьдралын замаа олоход ба өөртөө буддаг хөгжүүлэхэд тус болдгоороо тэр бидэнд үлгэр жишээ болдог. Үүгээрээ тэр миний хувьд Багш минь болсон.
Бас нэг гайхалтай зүйл нь би нэг ч удаа түүнийг буддизмын суртал ухуулга, шүтлэг бишрэлийн ялгааны тухай үг цухуйлгаж байгааг сонсоогүй явдал. Би аман дээрээ биш харин бодит байдалд ямар итгэл үнэмшилтэйг харгалзахгүйгээр тэвчээртэй байх бүх л хүмүүсийг хүлээн зөвшөөрхийг харсан юм. Өөртөө дээд хүчийг мэдэрч байхад хүрч л байвал гэгээрэлд хүмүүсийг янз бүрийн замаар хүрэхийг зөвшөөрдөг байх. Мөн бурханы нигүүслэлийг биднийг мэдрэхийг зөвшөөрдөг Гэгээрсэн хүмүүс манай дэлхий дээр амьдарч байдагт Багш нараа магтан сайшаая.
Нэгэн удаа бидэн дээр Сопа Ренбучи лам айлчилж ирлээ. Цай уух үеэр Богд гэгээн Сопа ламыг өөрийнхөө бэлдэх найрлагыг Майдар бурханы хөшөөн дотор хийчих гэж гуйв. Сопа лам зөвшөөрч салах ёс хийгээд яваад өглөө.
Явсных нь дараа Богд Гэгээн Сопа ламд замдаа хэрэглэх төвдийн амттангуудыг өгөөгүйгээ саналаа. Ингээд би Сопа ламын оршин сууж байсан Тушита нууц төвд очих болов. Намайг амттангуудыг барихад Сопа лам гайхан надаас асуув:
– Ийм хурдан уу? Энэ хөшөөнд хийх шун уу?
– Үгүй үгүй. Энэ Дээрхийн Гэгээнтний явуулсан амттан.
– Өө, түүнд баярлалаа гэж хэлээрэй! Гэхдээ эхлээд төвд цай уу – гээд Сопа лам хүүхэд шиг инээв, харин би түүний өөдрөг сэтгэл, хөгжилтэй байдлаар нь бахархаж ханахгүй байлаа.
Би явахаар зэхэж гадагшаа гарахдаа Сопа лам Туйсолын зан үйл хийхдээ бэлдэж байгааг харав. Тэр нүүрээ мигдэрээр хаажээ. Тэр дөнгөж очироо далайж эргэн тойрноо ариун усаар цацахад шууд л бороо орж эхлэв. Сопа лам байгаль дэлхийг ариутгах тусам л бороо ширүүсч байлаа. Надад шүхэр байхгүй байсан болохоор би суврагт зориулж барьсан саравчинд орж зогслоо. Тэндээсээ би эд шидийн зан үйл, газрыг ариутгах ус тонн тонноор орж байхыг бишрэн ажиглаж байв. Ган болж нутгийн тариаланчдын ургац сүйрч байсан болохоор тэд бороонд их баярласан